БАТАЛГААЖУУЛАЛТЫГ БАГАСГАХ, ЗОГСООХ, ТҮТГЭЛЗҮҮЛЭХ ЖУРАМ – CAP_P05 /2022.09.30/
3. Тохирлын гэрчилгээ хэрэглэх
- Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээнд баталгаажуулалтын үйл явцад олж авсан мэдээллийн нууцлал, тохирлын гэрчилгээг сурталчилгаанд ашиглах, тэдгээрийг урвуулан ашиглах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх зэрэг үйлдэлд авах арга хэмжээ, хүлээх хариуцлага, бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдлыг шалгах хугацаа, тухайн бүтээгдэхүүний стандартад өөрчлөлт орсон үед авах арга хэмжээ, баталгаажуулалттай холбогдуулан гаргасан хүсэлт, маргааныг шийдвэрлэх асуудлыг тусгасан байна.
- Баталгаажуулалтын байгууллага нь тохирлын гэрчилгээ эзэмшилт болон хэрэглээнд зохих хяналт тавина.
- Баталгаажуулсан бүтээгдэхүүнд магадлах хяналт хийх, тодорхой хугацааны давтамжтайгаар дахин үнэлгээ хийж, холбогдох хяналтын үр дүн, бусад баримтаар баталгаажуулалтын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдвол тохирлын гэрчилгээ багасгах, хэрэглэх, хугацааг түр зогсоох буюу хүчингүй болгоно.
- Баталгаажуулалтыг түр зогсоох
- Дахин үнэлгээ хийх
- Тохирлын гэрчилгээг хүчингүй болгох
4. Баталгаажуулалтыг түр хугацаагаар зогсоох
- Тохирлын гэрчилгээг дараах нөхцлөөр гэрээг цуцлах буюу дор дурьдсан хугацааны дотор эзэмшигчид гэрээ цуцлах тухай албан ёсоор мэдэгдэнэ. Үүнд:
- Хэрэв илэрсэн зөрчил нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх ноцтой биш /60 хоног/
- Баталгаажуулалтын үйл явцтай холбогдолтой дүрэм, журам зөрчигдсөн /30 хоног/
- Баталгаажуулалтын үйлчилгээний төлбөр төлөөгүй бол /30 хоног/
- Тухайн бүтээгдэхүүний баталгаажуулалтын үндэслэл болгож хэрэглэсэн стандарт өөрчлөлт орсон, нийлүүлэгчийн эзэмшигч бүтэц удирдлагад өөрчлөлт орсон , эсвэл тухайн бүтээгдэхүүн баталгаажуулалтын тогтолцооны шаардлагад нийцэхгүй байгаа аливаа бусад мэдээлэл авсан тохиолдолд түр зогсоож дахин үнэлгээ хийх /60 хоног/
5. Тохирлын гэрчилгээг хүчингүй болгох
- Илэрсэн зөрчил нь бүтээгдэхүүний чанарт ноцтой нөлөөлөхүйц байх
- Гэрээний нөхцөлийг зөрчсөн
- Гэрээний хугацааг түр зогсоосон үед тухайн аж ахуйн нэгж, байгууллага тодорхой арга хэмжээ аваагүй
- Тухайн аж ахуйн нэгж татан буугдсан буюу тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосон
- Тохирлын гэрчилгээ хэрэглэх хугацаагаа сунгуулаагүй
- Тодорхой нэг бүтээгдэхүүнд гэрчилгээг хэрэглэхийг зогсоосон тэр хугацаанаас эхлэн зөвхөн тухайн бүтээгдэхүүний хувьд хүчингүй болно.
6. Тохирлын гэрчилгээний хугацаа сунгах
- Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргана
Procedure for Reducing, Suspending, or Revoking Certification – CAP_P05 /2022.09.30/
3. Use of the Certificate of Conformity
The contract for the use of the certificate of conformity shall include provisions on the confidentiality of information obtained during the certification process, the use of the certificate in advertisements, measures and responsibilities related to misuse or misleading the public, the frequency of product quality verification, actions to be taken when the relevant standard is revised, and the procedures for handling requests or disputes related to certification.
The certification body shall monitor the possession and use of the certificate of conformity.
If surveillance audits, periodic reassessments, or other relevant documents indicate that the certified product fails to meet certification requirements, the certification body shall reduce the scope, suspend the validity, or revoke the certificate of conformity.
Possible actions:
- Temporary suspension of certification
- Reassessment
- Revocation of the certificate of conformity
4. Temporary Suspension of Certification
The certificate of conformity may be suspended, and the certificate holder shall be formally notified of contract termination within the specified period in the following cases:
- If the detected nonconformity does not seriously affect product quality – within 60 days
- If rules or procedures related to certification are violated – within 30 days
- If payment for certification services has not been made – within 30 days
- If the applied standard has been revised, or there are changes in ownership, management structure, or any other information indicating noncompliance with the certification system – suspension and reassessment shall be carried out within 60 days
5. Revocation of the Certificate of Conformity
The certificate of conformity shall be revoked in the following cases:
- When the identified nonconformity seriously affects product quality
- When contract conditions are violated
- When no corrective action is taken during the suspension period
- When the entity is dissolved or production of the certified product is discontinued
- When the certificate validity period expires and it has not been renewed
If certification for a specific product is terminated, the certificate becomes invalid only for that product from the date of termination.
6. Extension of Certificate Validity
An application for extension of the certificate validity shall be submitted one month before the contract expires.