СЕРТФ АЖЕНСИ ХХК
Сертф аженси ХХК нь Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, халал болон органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, халал үйлдвэрлэл, үйлчилгээний баталгаажуулалт, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагаар хамрах хүрээгээ тогттол өргөтгөн ажилладаг мэргэжлийн байгууллага юм.
Сертф аженси ХХК нь MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагыг хангаж, 2024 онд Үндэсний Итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдэж, 5 нэр төрлийн 42 төрлийн бүтээгдэхүүн, 7 нэр төрлийн үйлчилгээнд баталгаажуулалт хийж гэрчилгээ олгон ажиллаж байна.
Бүтээгдэхүүний хувьд:
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, жимс, жимсээр хийсэн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгож байна.
Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний хувьд:
Зоогийн газар, кейтеринг үйлчилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, зочид буудал, дэн буудал, үс засах үйлчилгээ, гоёлын гоо заслын үйлчилгээ, шатахуун түгээх станцад тохирлын гэрчилгээ олгож байна.
Үйл явцын баталгаажуулалт
Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг удирдахад Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо HACCP стандартыг хэрэгжүүлэх нь нэн чухал бөгөөд хүнс үйлдвэрлэлээс-тээвэрлэлтийн явцад үүсэх аюул эгзэгтэй цэгийг тодорхойлох, хянахад чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас HACCP-ыг хамгийн аюулгүй хүнсний систем гэж тодорхойлон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнс үйлдвэрлэгчдэд энэ системд шилжсэн байхыг шаардлага болгодог.
Бид таны бизнэст НАССР тогтолцоог нэвтрүүлэхийг санал болгож байна.
Манай компани нь HACCP /Hazard Analysis and Critical Control Points/ тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээ олгож байна.
Халал баталгаажуулалт
Сертф Аженси ХХК нь Монгол Улсад "Халал" стандартаар тохирлын үнэлгээ хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгох бүрэн эрхтэй болсон.
Персийн булангийн орнуудын Итгэмжлэлийн байгууллагаас GSO 2055-2:2021 - Халал хүнс. 2-р хэсэг. Халал баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага стандартаар итгэмжлэлийн гэрчилгээгээ 2023 онд гардаж авсан.
Халал бол дэлхийн 148 оронд амьдардаг тэрбум гаруй хүмүүсийн амьдралын хэв маяг юм.
"Халал сертификаттай бүтээгдэхүүн" -ийн эрэлт хэрэгцээний хүрээнд үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, олон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлоход давуу тал болно.
Бид таны бүтээгдэхүүн үйлчилгээнд чанарын шаардлагуудыг хангасан тохиолдолд дараах хамрах хүрээнд баталгаажуулалтын гэрчилгээ олгоно.
Халал баталгаажуулалтыг:
- Халал хүнс бэлтгэх
- Халал хүнс хадгалах
- Халал хүнсээр үйлчлэх
- Халал хүнс түгээх, тээвэрлэх
- Мах бэлтгэх, боловсруулах, төхөөрөх (OIC/SMIIC, GSO) үйл ажиллагаанд гүйцэтгэнэ.
Менежментийн тогтолцооны баталгаажуулалт
Бид олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж гэрчилгээ олгож байна.
Баталгаажуулалт, аудит, тохирлын үнэлгээний цогц үйлчилгээ
Үйл явцын товч зураглал
Хүсэлт илгээнэ
Та баталгаажуулалтын гэрчилгээ авах хүсэлтээ илгээнэ.
Дүн шинжилгээ
Дүн шинжилгээ хийж, баталгаажуулалтын үйл явцыг эхлүүлнэ.
Гэрчилгээ олгох
Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээнд гэрчилгээ олгоно.