Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийн 4.1.11-д заасны дагуу “Тохирлын гэрчилгээ” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.

Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнд гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Аж ахуй нэгж, иргэний хүсэлт /албан тоот/
  2. Аж ахуй нэгжийн товч танилцуулга/ үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн танилцуулга/
  3. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
  4. Бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн
  5. Бүтээгдэхүүний хаяг шошгоны загвар
  6. Галын аюулгүй байдлын дүгнэлт
  7. Хуучин тохирлын гэрчилгээний зураг
  8. Үйлдвэрлэлийн газрын гадна талын фото зураг
  9. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зураг