
Зохистой дадлын GMP болон Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо HACCP баталгаажуулалт, гэрчилгээ
Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үр дүнтэй удирдахад эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадлын (GMP, GHP) стандартууд, мөн Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP) стандартыг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Эдгээр стандартууд нь хүнсний үйлдвэрлэлээс эхлээд тээвэрлэлтийн бүх үе шатанд үүсч болзошгүй аюулуудыг тодорхойлж, хянах, урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой.