Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийн 4.1.11-д заасны дагуу “Тохирлын гэрчилгээ” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.
Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнд гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт
- Аж ахуй нэгж, иргэний хүсэлт /албан тоот/
- Аж ахуй нэгжийн товч танилцуулга/ үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн танилцуулга/
- Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
- Бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн
- Бүтээгдэхүүний хаяг шошгоны загвар
- Галын аюулгүй байдлын дүгнэлт
- Хуучин тохирлын гэрчилгээний зураг
- Үйлдвэрлэлийн газрын гадна талын фото зураг
- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зураг