Манайх доор дурдсан стандартуудаар халал баталгаажуулатын гэрчилгээ олгоно.
- Халал бүтээгдэхүүн – 1-р хэсэг: Халал хүнсний Ерөнхий шаардлага (GSO 2055-1:2015)
- Халал хүнсний Ерөнхий шаардлага (OIC/SMIIC-1:2019)
- Исламын дүрмийн дагуу мал, амьтдыг төхөөрөх шаардлага (GSO 993:2015)
- Бусад халал стандарт
Бүрдүүлэх материалын жагсаалт
Өргөдлийн маягт Татах
Өргөдөлд дараах баримт бичгүүдийг заавал хавсаргасан байна.
- Албан бичиг
- Компанийн танилцуулга (байгууллагын бүтэц, зохион байгуулалт, нийт ажилтны мэдээлэл (хэрэв мал төхөөрөх үйлдвэр бол ислам шашинтай мал төхөөрөгч … ), үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга);
- Байгууллагын батлагдсан бүтцийн схем
- Халал менежментийн тогтолцооны Чанарын гарын авлага
- Үйл явц тодорхойлсон баримт бичгүүд
- Бүтээгдэхүүн боловсруулах схем
- Халал менежментийн багийн тушаал
- Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний мөшгөх төлөвлөгөө
- Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур, шаардлагыг тууштай хангах талаар үйлчлүүлэгчийн амлалт
- Аюулын шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тодорхойлолтын баримт бичиг;
- Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын төлөвлөгөө;
- Ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр, төлөвлөгөө
- Дотоод аудит, менежмент дүн шинжилгээний тайлан;
- Хүний нөөц (Ислам шашинтай ажилтны тоо, мэдээллийг тодорхойлсон байх)
- Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүүд (бүтээгдэхүүн, сав баглаа боодол, ажилтан, орчны эрүүл ахуйн сорилтын дүн);
- Мах (мал) хүлээн авах үеийн хяналт, шалгалтын тайлан;
- Гаднаас гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний жагсаалт, бүртгэл
- Бусад шаардлагатай баримт бичиг
Тайлбар 1: Дээрх мэдээллийг янз бүрийн аргаар авч болно. Гэрчилгээг олгохоос өмнө өргөдөлд хавсаргах боломжтой бол өргөдлийн хамт авах, эсвэл гэрээ байгуулах, үнэлгээ хийх үед ч авч болно.
Тайлбар 2: Хамрах хүрээг өргөтгөх өргөдлийг өөр бүтээгдэхүүнд эсвэл өөр байршилд боловсруулж буй ижил бүтээгдэхүүнийг хамрах зорилгоор гаргаж болно.
Тайлбар 3: Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур, шаардлагыг тууштай хангах талаар үйлчлүүлэгчээс амлалт авах.