
Сертф аженси ХХК нь ARS Assessment компанийн Монгол дахь албан ёсны онцгой төлөөлөгчөөр ажилладаг.
ARS Assessment компани нь олон улсын стандартын баталгаажуулалт, тохирлын үнэлгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, UAF (United Accreditation Foundation)-ийн итгэмжлэлтэй байгууллага юм.
Бид ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 22000, ISO 27001, ISO 21001 зэрэг олон улсын стандартын хүрээнд баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг.
Манайх доор дурдсан олон улсын стандартуудаар менежментийн тогтолцооны баталгаажуулатын гэрчилгээ олгоно.
Бүрдүүлэх материалын жагсаалт
Өргөдөлд дараах баримт бичгүүдийг заавал хавсаргасан байна.
- Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга
- Баталгаажуулалтын хамрах хүрээ
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Зохих шатны сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар /чанарын болон дотоод аудитын багийн гишүүд/
- Дотоод аудит болон удирдлагын дүн шинжилгээний тайлан
- Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн болон түүний үр дүнгийн тухай танилцуулга
- Чанарын зорилт, биелэлт
- Чанарын гарын авлага /Хэрвээ байгаа бол/
- Эрсдэл, боломжууд
- Үйл явц
- Менежментийн тогтолцооны хүрээнд бий болгосон баримтжуулсан мэдээллийн нэгдсэн жагсаалт