Халал баталгаажуулатын гэрчилгээ

Манайх доор дурдсан стандартуудаар халал баталгаажуулатын гэрчилгээ олгоно.

  1. Халал бүтээгдэхүүн – 1-р хэсэг: Халал хүнсний Ерөнхий шаардлага (GSO 2055-1:2015)
  2. Халал хүнсний Ерөнхий шаардлага (OIC/SMIIC-1:2019)
  3. Исламын дүрмийн дагуу мал, амьтдыг төхөөрөх шаардлага (GSO 993:2015)
  4. Бусад халал стандарт

Бүрдүүлэх материалын жагсаалт

Өргөдлийн маягт Татах

Өргөдөлд дараах баримт бичгүүдийг заавал хавсаргасан байна.

  1. Албан бичиг
  2. Компанийн танилцуулга (байгууллагын бүтэц, зохион байгуулалт, нийт ажилтны мэдээлэл (хэрэв мал төхөөрөх үйлдвэр бол ислам шашинтай мал төхөөрөгч … ), үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга);
  3. Байгууллагын батлагдсан бүтцийн схем
  4. Халал менежментийн тогтолцооны Чанарын гарын авлага
  5. Үйл явц тодорхойлсон баримт бичгүүд
  6. Бүтээгдэхүүн боловсруулах схем
  7. Халал менежментийн багийн тушаал
  8. Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний мөшгөх төлөвлөгөө
  9. Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур, шаардлагыг тууштай хангах талаар үйлчлүүлэгчийн амлалт
  10. Аюулын шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тодорхойлолтын баримт бичиг;
  11. Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын төлөвлөгөө;
  12. Ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр, төлөвлөгөө
  13. Дотоод аудит, менежмент дүн шинжилгээний тайлан;
  14. Хүний нөөц (Ислам шашинтай ажилтны тоо, мэдээллийг тодорхойлсон байх)
  15. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгүүд (бүтээгдэхүүн, сав баглаа боодол, ажилтан, орчны эрүүл ахуйн сорилтын дүн);
  16. Мах (мал) хүлээн авах үеийн хяналт, шалгалтын тайлан;
  17. Гаднаас гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний жагсаалт, бүртгэл
  18. Бусад шаардлагатай баримт бичиг 

Тайлбар 1: Дээрх мэдээллийг янз бүрийн аргаар авч болно. Гэрчилгээг олгохоос өмнө өргөдөлд хавсаргах боломжтой бол өргөдлийн хамт авах, эсвэл гэрээ байгуулах, үнэлгээ хийх үед ч авч болно.

Тайлбар 2: Хамрах хүрээг өргөтгөх өргөдлийг өөр бүтээгдэхүүнд эсвэл өөр байршилд боловсруулж буй ижил бүтээгдэхүүнийг хамрах зорилгоор гаргаж болно.

Тайлбар 3: Халал бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур, шаардлагыг тууштай хангах талаар үйлчлүүлэгчээс амлалт авах.